Монгол хүүхдүүд PUBG-н дэлхийн аварга болоход ойрхон байна

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж байгаа DUBAI PUBG MOBILE GLOBAL CHAMPIONSHIP тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй ZEUS CLAN /Pubg Mobile Mongolia\ баг тэмцээний эхний 3 өдрийн дараах байдлаар 1 дүгээрт бичигдэж байгаа 4AM багтай оноо тэнцүүгээр 2 дугаар байрт бичигдээд байна.

Мөн өчигдрийн үнэ цэнэтэй тоглогчоор ZeusZyoll буюу Б.Золбоот нэрлэгдэв.

Өнөөдөр багууд шийдвэрлэх тоглолтоо хийсний дараагаар тус тэмцээний ялагч тодорхой болох юм. Өнөөдрийн тоглолтуудыг Zeus багийн албан ёсны фейсбүүк хуудас болох ZEUS CLAN /Pubg Mobile Mongolia\ монгол тайлбартайгаар үзэх боломжтой.

Dubai PUBG mobile global championship тэмцээнд 16 баг оролцож буй бөгөөд тэмцээний нийт шагналын сан 2,000,000 ам.доллар юм.

error: Content is protected !!