Олны танил ганц бие ээжүүд

Эцэг хүний үүрэг, хариуцлагыг чангатгах болсныг өнөөгийн гэр бүл салалтууд бэлээхэн гэрчилдэг. Гэвч хууль нь эрчүүдийн толгойг илсэн зөөлөн. Манай улсад олон арван ганц бие ээжүүд бий.

Тэдний төлөөлөл бол олны танилууд. Тэд хэрхэн юунаас болж салсан нь сонин биш. Гагцхүү эрчүүд нь хүүхэдтэй болгож, нуруунд нь ачаа үүрүүлсэн нь харамсалтай. Ээжүүд хүүхдээ л гэсэн нинжин сэтгэлтэй.

Модель Т.Туяамаа эрчүүдтэй нэр холбогдож яваагүй тэрбээр Төр-Энх гэх залуугаас сүйн бөгж авсан. Хосууд хамтдаа Австралид амьдрахаар явсан. Гэвч түүний бодож явсан мөрөөдлийн хурим нь бололгүй хоёр тийш болцгоосон гэдэг.

Хэцүү анги киноны хөөрхөн Зулаа нэрээр олны танил болсон даруйдаа эрчүүдийн хайрыг булааж байсан царайлаг жүжигчин А. Ганчимэг. Тэрбээр Зэрлэг цэцэгсийн хүлэмж кинонд тоглохдоо жүжигчин Б.Энхүүштэй дотно харилцаатай болж үрийн зулай үнэрлэсэн.

ч залуу хосуудын харилцаа удаан үргэлжлээгүй бөгөөд охиноо төрөөгүй байхад л хоёр тийш болсон гэдэг. Сүүлд Энхүүш хууль бус зүйл хэрэглэж аавын хаалгаар шалгагдаж яваа гэгдсэн. Харин жүжигчин бүсгүйн хувьд хуримаа хийх хариуцлагатай ханхүүг хүлээн суугаа гэнэ.

Зохиолын дууны гүнж гэгдэг А.Түмэн-Өлзий. Би чадалтай, хүчирхэг эмэгтэй. Энэ хорвоог ганцаараа туулсан ч чадах тэнхээтэй. Сайн л хүнтэй суу. Тэр болтол ганцаараа хэчнээн удаан явсан ч хамаагүй. Муу амьдаръя гэвэл ганцаараа хэн ч чадна.

Яршиг л байна хэмээн тэрбээр салалтаа олонд дэлгэсэн удаатай. Охиныхоо ааваас юуны учир салсан нь одоо хэр тайлагдаагүй. Ямартай ч түүнийг энэ тэндэхийн арга хэмжээ болгон дээр хүргэж ирж, авдаг явдаг байсан халамжит хань нь түүнд их л муухай зан гаргасан бололтойдог.

Авто машины кузов засварчин мэргэжилтэй эртэй анхны амьдралаа эхлүүлж бүтэлгүйтсэн тэрбээр сайн ханиа хайсаар яваа.

Жүжигчин Номин. 37-р ТОчка кинонд тоглож олны танил болсон тэрбээр өсвөр насандаа ээж болжээ. Анхны үерхэл нь амьдрал болоогүй бөгөөд тэрбээр охиноо өөрөө дээрээ авч үлдсэн гэдэг. Түүний ээж хүнд хүн илүүдэхгүй гэж хэлснээр охиноо төрүүлсэн гэнэ лээ.

error: Content is protected !!