Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт ажиллах САЙД нарын сураг ажиг

Монгол улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа бүрдүүлж эхэллээ. Өмнөх Засгийн газарт салбартаа шинэчлэлийг эхлүүлсэн, мэргэжлийн 7 сайд улирч ажиллах мэдээлэл байна.

Үүнд:

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Батлан хамгаалах яам Г.Сайханбаяр, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ендон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар улиран ажиллахаар болжээ.

Харин Гадаад харилцааны сайд, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Хуульзүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Боловсрол шинжлэх ухааны сайд, Соёлын сайд нарыг улираах эсэх нь тодорхой бус байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар эдгээр сайдыг шинээр томилохоор болсон гэх мэдээлэл байна.

Шадар сайдад УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга УУХҮ-ийн дэд сайд Н.Батнайрамдал нарын нэрс яригдаж эхэллээ.

Эрүүл мэндийн сайдад хэн томилогдох нь тодорхойгүй байна.

error: Content is protected !!