Олноо ТОГДГОР хэмээн алдаршсан, нэрт алиалагч, Монгол улсын гавьяат жүжигчин, лимбэчин Д.Галсантогтох тaaлaл төгcжээ

Олноо ТОГДГОР хэмээн алдаршсан, нэрт алиалагч, Монгол улсын гавьяат жүжигчин, лимбэчин Д.Галсантогтох таалал төгсжээ.

Тэрээр анх 1963 онд Сэлэнгэ аймгийн Соёлын ордонд галч, манаач, дагалдан жүжигчнээр орсон цагаас урлагийн зам мөр маань эхэлж байжээ.

Монгол түмэндээ ТОГДГОР нэрээрээ мөнхөрсөн нэрт жүжигчин Галсантогтохын гэр бүл, төрөл төрөгсдөд гvн эмrэнэл илэpхийлж байна. 

УМ МА НИ БАД МИ ХУМ

Ингээд түүний хамгийн сүүлд өгсөн ярилцлага буюу 2020 оны 3-р сарын 16-нд Өдрийн сонинд нийтлэгдсэн ярилцлагыг хүргэж байна.

Ард олондоо Тогдгор Галсантогтох хэмээгдэн хүндлэгддэг Монгол Улсын гавьяат жүжигчин, алиалагч, нэрт лимбэчин Дашзэгвийн Галсантогтохтой ярилцлаа.

-Айхавтар халдвар Монголд илэрч хүмүүс том багагүй л айдастай байна. Энэ үед амны хаалт зүү, гараа угаа гэдэг зөвлөгөөг өгөхөөс гадна өөдрөг бай, тайван бай гэж зөвлөөд байгаа?

-Санаагаар болдог юм бол хориотой ч бай, хориогүй ч бай, коронавирус бага гарсан, их гарсан хамаагүй ер нь л гаднаас орж ирж байгаа тээврийн хэрэгсэл, онгоц, вагон, автомашин бүгдийг л зогсоомоор байна. Санаагаар болдогсон бол шүү дээ. Сая гэхэд л бүртгэлд байгаагүй орон болох Францаас ороод ирсэн гэнэ. Гай тэгж ирж байна шүү дээ. Монголд том гай болж байна. Тийм байгаа биз. Монголд нэг ч коронавирус байхгүй байхад ийм нэг амьтан орж ирээд. Энэ хүнээс болоод 400, 500 хүн хохирч байна. Ажлаасаа чөлөөлөгдөөд, тусгаарлагдаад. Тэр хүмүүсийн ар талд, ар гэрт нь хичнээн хүн байгаа билээ. Ар гэр, ахуй амьдрал нь юу болох вэ. Тэр халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг олж хайхын тулд хичнээн машин техник, хүн хүч, эмнэлэг, цагдаа гээд юу эсийг хэлэхэв дээ. Энэ чинь эдийн засаг талаасаа асар их хохирол чирч байна. Ийм юмнаас болоогүй бол манайх дэлхийд нэг номерт байсан шүү. Энэ их аюултай, том бүс нутаг дотор яг голомт дор байхдаа манай улс цоо эрүүл. Чингисийн удам судар, бие бялдар, хөгжил сайтай, дархлаа сайтай монгол хүний чалх гэж нэг юм байдаг юм шүү. Үүгээрээ монгол хүн дэлхийд гайхуулж байхад энэ нэг юм ороод ирчихлээ. Үүнээс жишээ аваад гадна, дотно гэхгүй хилээ хаах нь зөв. Мэдээ сонсоод байхад тэгж ч Москвагаас ирлээ, тэгж ч тэндээс, эндээс ирлээ гээд л яриад байх юм. Бүгдийг нь зогсоомоор байна санаагаар бол. Болдоггүй л юм байлгүй дээ. Гэхдээ манай төр засаг, Онцгой комисс маш сайн ажиллаж байна. Би талархаж байна. Үүний хүчинд бид бүхэн эрүүл саруул айдасгүй байж байна.

-Хүмүүс таагүй мэдээ дуулаад хямарцгаасан. Энэ үед бие болоод сэтгэлээ хэрхэн тайван байлгах вэ. Та юу зөвлөх вэ?

-Төр засгийнхаа шийдвэрийг нэгдүгээрт биелүүлээд гэрээсээ гарахгүй бай. Төр засаг маань идэж уух хүнс, хоол, махыг ямар ч нэмэлт үнэгүйгээр чөлөөтэй хангаж байна шүү дээ. Тэгтэл коронавирус илэрлээ гэдгийг дуулаад хүмүүс яасныг харахгүй юу. Гулууз гулуузаар нь мах аваад л. Ингэж болохгүй л дээ, төр засаг анхааруулаад байхад хамаагүй тэгж зөрж болохгүй. Тийм учраас төр засгийнхаа шийдвэрийг дагаад гэр гэртээ амгалан тайван байж л байвал энэ аюул дарагдмаар байна. Үүнд л сэтгэл зовж, тэр коронавирус илэрсэн франц нөхөр vxчихгүйхэн шиг Монголоос гараад явчихаасай гэж залбирч байна. Yxчихвэл дүүрлээ шүү дээ. Тэгвэл цэвэр байсан Монгол байхгүй боллоо. Ийм л юм хэлмээр байна. Бусдаар бол санаа зовох юм алга. Төр засагтаа баярлаж байна. Тэр тусмаа манай Онцгой байдлын газрынхан маш сайн ажиллаж байна. Монголын ард түмэн амгалан тайвуухан байх болтугай. Их Эзэн Чингисийн цөөхөн монголчууд удам угсаагаараа ч бие бялдар сайтай байгааг харуулж байна. Монгол хүн гэж нэг иймэрхүү хүмүүс байдаг юм шүү гэдгийг дэлхий нийтэд харуулчихлаа. Үүнийгээ сахиад Бурхандаа залбираад эрүүл энх амар тайван байхыг уриалъя.

-Та их олон юм үзсэн хүн…

-Пай чи юу ярина вэ, ах нь одоо 80 нас хүрч байна.

-Өмнө нь иймэрхүү хөл хорио ч юм уу, гэрээсээ гарахгүй байх тийм даалгавар авч байгаагүй байлгүй дээ?

-Би л ийм юм үзээгүй юм байна. Амьдралдаа анх удаа үзлээ. Гэхдээ бас ганц, хоёр юм байсаан байсан. Халдвар наана цаана гээд. Үүн шиг айхавтар юм би амьдралдаа үзээгүй. Хэцүү л юм байна. Сэтгэл их цөвтөх юм байна. Байсхийгээд л мэдээ сонсох юм, байсхийгээд л мэдээ сонсох юм. Энэ бол том юм шүү. Үүний ард гарч байна гэхээр монгол хүмүүс ямар мундаг хүмүүс юм бэ дээ. Дэлхийд шалгарчихлаа шүү, манай монголчууд.

-Таны үеийн хүмүүс их цэвэрч байлаа даа?

-Ээ, тэгэлгүй яахав.

-Олон алчууртай явцгаадаг байсан. Гутлын алчуур, нусны алчууртай. Айл болгон үүдэндээ Ариун цэврийн булан-тай байлаа?

-Тэгэлгүй яахав. Үүний л нэг буян нь одоо илрээд байгаа юм. Цэвэрч байх, хувийн ариун цэврээ сахих чинь хүний ухамсартай шууд холбоотой л доо. Ер нь байсхийгээд гараа угаахгүй бол гар гэдэг чинь хамгийн бузар юм байдаг юм. Хамгийн түрүүнд юм болгонд хүрч байдаг. Угаахгүй бол болохгүй. Үүнийг чинь бүр Эзэн Чингисийн үеэс бидэнд сургаж ирсэн байна шүү дээ. Тийм ч учраас тусдаа аягатай, тусдаа халбагатай явуулаад сургачихсан байсан, манай өвөг дээдсээс, тийм байгаа биз?

-Тийм ээ, тийм.

-Өөр хүний аяганаас иддэггүй, өөрийнхөө л аяганаас иддэг. Өөрөө аягатай, алчууртай явдаг байсан. Ийм л байсан байна. Ийм ёс суртахуун бүр дээд үеэсээ уламжлагдаж ирсэн байсны дээр нийгмээ дагаад социализмын үед тэрийгээ улам сайхан хөгжүүлсэн. Тийм ч болохоор өнөөдөр халдвар авахгүй байгаа юм гэж би ойлгодог шүү, хүү минь.

-Та гараа өдөрт хэдэн удаа угаадаг вэ?

-Өө, би бол ёстой сайн угаана. Сайн угаана шүү, ер нь. Нэг угаахдаа 2-3 удаа савандаж угаадаг. Тэр бол хууль.

-Карантины хугацаанд монголчууд буцаад амны хаалт зүүж, гараа угааж сурч байна гэцгээж байна?

-Анзаарагдаж байна аа, анзаарагдалгүй яахав. Гэхдээ ер нь манай монголчууд гайгүй шүү, бас. Тийм ч их заваарчихсан улсууд биш шүү (инээв). Ер нь тийм. Ерөнхий гайгүй, гайгүй. Бидний үеийнхэн бол ч бүр гайгүй.

Миний нэрийг сониндоо бичихдээ Монгол Улсын гавьяат жүжигчин гэчихээд Тогдгор гэдгийг минь битгий мартаарай. Тогдгор гэж хаалтан дотор томоор бичээрэй. Тогдгор гэдэг цолондоо ах нь их хайртай шүү дээ.

-Хэн танд энэ нэрийг өгсөн юм?

-Ард түмэн. Ягаан Гажид гэдгийг хэн өгсөн юм?

-Ард түмэн.

-Тэгвэл адилхаан. Цөөхөн хүнд ард түмэн цол өгсөн байхгүй юу. Ягаан Гажид, Итгэлт баян, Равсал панз, Тогдгор Галсантогтох гэх мэтчилэн. Ийм цолтой байхад юун Ардын жүжигчин, юун Төрийн шагнал, юун Хөдөлмөрийн баатар вэ. Энэ чинь ховорхон юм байхгүй юу. Би энэ цолоо хэлүүлэх дуртай. Энэ нэрээ дурдуулах дуртай.

-Алиалагч хүнтэй уулзсаных хөгжилтэй юм сонсмоор байна, болох уу. Энэ үед аль болох хөгжилтэй бай, инээ гээд байгаа шүү дээ?

-(Инээв). Тулчихлаа. Тулчихаар чинь ямар юм байх вэ дээ. Би гэх чинь өдөртөө 17 маск сольж байна. 32 ширхэг нусны алчуур сольж байна. Өдөртөө маш бага идэж байгаа, өдөртөө өөх тостой хоёр хонины хаа, нэг ямааны гуятай идэж байна. Тэрний буянд явж байна. Хоол сайн ид гээд байгаа биз дээ. Өдөрт 4-5 нүүр, гарны саван барж байна. Угаагаад дуусгаж байна. Бие засахдаа нэг удаадаа нэг бүтэн нойлын цаас хэрэглэж байна. Ингэж л карантиндаа амьдарч байна даа.

error: Content is protected !!