Ч.Ганхуягийн анхны амьдрал бүтээгүй

Хас-ын Ч.Ганхуяг нэрнээсээ огцорч Талх нэртэй болж олонд мартагдахааргүй танигдаж яваа. Тэрбээр анхны амьдралаа УИХ-ын экс гишүүн Л.Одончимэд агсны охин О.Одгэрэлтэй эхлүүлж байсан гэдэг. Ч.Ганхуяг гялалзсан амжилт тийш чиглэн явсан цэл залуу насандаа сонгосон сонголтоосоо татгалзаж, удалгүй хоёр тийш болсон.

Тэд хоёр хүүтэй. Ч.Ганхуяг Улаанбаатарын мисс Уянгатай гэрлэж, анхны гэргий нь дахин ханьтай болж амьдралын замаа хөөж, охинтой болсон.

Түүний том хүүг төрөхөд нь буруу эх барьж авсны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон гэдэг. Удаах хүү Ч.Хасбазар буюу Хаска нь өдгөө хоёр ээжтэйгээ эвтэй байдаг аж.

Ч.Ганхуяг том хүү Хасараа өөр дээрээ авч өнөөдрийг хүртэл асарч, халамжилж яваа. Мисс эхнэр нь түүнд дөрвөн хүү төрүүлж өгч өнөр өтгөн айл болсон.

error: Content is protected !!