Т.Ананда: Задарсан ч гоёороо бай эмэгтэйчүүд минь

Үйлэнд уран, үгэнд цэцэн, хоолонд гаргуут Т.Ананда энэ удаад эмэгтэйчүүддээ үргэлжид гоёороо байхыг хүсэв. Ядарсан ч задарсан ч гоёороо л бай Ямар ч нөхцөлд гоёороо л бай Уйлсан ч уруудсан ч гоёороо л бай Урагшгүй гэж хэлүүлэхгүй гоёороо бай Өрөвдчихөөд өр лүү чинь өшиглөх хүний Өглөөний зууш болж битгий баярлуул Өнгөцхөн хараад дүгнэдэг нэгний Өдрийн ярианых нь сэдэв бүү бол Янзын гоё нүдээрээ өөрийгөө чим.

Яахав дотроо уйлсан ч бусдад бүү олз бол Гав ганцаараа байхдаа дураараа цурхир Гараад явахдаа харин дүрээрээ цэгцэр Өглөөний нартай хамт өөрийнхөө нарыг мандуул Өөр хэн ч хэмлэхгүй бардам омголонд бусдыг хандуул Нэрнийхээ араас дорой үг бүү залгуул Нэг л амьдрана чи өөрийгөө үргэлж баярлуул Хаа явсан ч нэр зүс хоёр чинь өнгөтэй бол Хавийн хүмүүс гишгэж зүрхлэхгүй бас дарлахгүй.

Хэн ч хэзээ ч дээрэлхэхгүй чи хүчирхэг байвал Хэнхдэгээ дэлдэн уйлаад байх шалтаг аяндаа багасна Өнгөлөг бай бас хүчирхэг бай Өөрөө чи өөрийгөө л хамгаална Зүрхтэй бай бас галтай бай Зүсээ өргөдөг сэргэлэн бай Чи эмэгтэй хүн Өдрийг эрч хүч урам зоригоор дүүрэн өнгөрүүлээрэй Ananda Hakuna

error: Content is protected !!