Ирэх сард хатуу хөл хорио тогтооно

Улаанбаатар хотын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг энэ сарын 11-ээс өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлж, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээг хэвийн горимд шилжүүлсэн. Харин Монгол Улсын шадар сайд асан, Я.Содбаатар Бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлэх, хэсэгчлэн хязгаарлалт тогтоох, үйлчилгээний байгууллагуудыг нээж хаах нь зөвхөн УОК-ын шийдээд байдаг зүйл биш.

Мэргэжлийн хүмүүсийн саналыг сонсож, дараах таван гол шалгуурыг харгалзан шийдвэрээ гаргадаг, энэ жишгээр Цагаан сарын баяраар хатуу хөл хориог тодорхой хугацаанд тогтооно хэмээн хэлж байсан. Тэгвэл ирэх хоёрдугаар сарын 5-наас хатуу хөл хорио тогтоохоор боллоо. Энэ жилийн цагаан сар буюу Цагаагчин үхэр жилийн сар шинийн баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас мөн гаргаад байгаа юм.

error: Content is protected !!