Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан БНСУ-руу эмчлүүлэхээр МИАТ компанийн карго нислэгээр явсан билээ.
Тэрбээр өчигдөр хагалгаанд орж, түүний хагалгаа амжилттай болжээ.
Энэ талаараа бичихдээ, бүсгүйн хэвэл мэвэлд маамуу болж очиж амжихгүй н… өөрөө түнтийгээд очих н 🙂 ходоод 65% тайрсан, их ховор сонин залгалт хийж .. 6сар-2 жил хими, иммуно элдэв эмчилгээ хийх н … хурдан хариж ажилдаа ороё 🙂 онгоцоо нисгээрэй хэмээв.

Тэрбээр ходоодны хорт хавдраар өвдсөн бөгөөд нэгдүгээр сарын 13-нд бие нь муудаж, 19-ний өдрийг хүртэл Сонгдо эмнэлэгт эмчлүүлсэн юм.
Хагалгааны өмнө тэрбээр ийн бичиж байсан юм.
