Хийлч Дээгий сингапур тэрбумтанд төгөлдөр хуурын чадвараа харуулав

Сингапурын тэрбумтан Билли Лим монголчуудад ээлтэй нэгэн гэдгээр олон хүн мэдэх байх.

Тэрбээр өнгөрсөн оны гуравдугаар сард монголчуудад маань тусламжийн гараа сунгаж байсан билээ. Тэрбээр COVID-19 вирус шалгах тест авахад зориулж 30.000 $-ыг Сингапур дахь Монгол улсын элчин сайдын яамаар дамжуулан хандивлаж байсан юм.

Түүний хувьд манай урлаг соёлын алдартнуудтай ихээхэн найз нэгэн. Энэ удаад тэрбээр хийлч Дээгийтэй хамтран Аяны шувууд дууг дуулж байгаа бичлэгээ цахим хуудаснаа байршуулсан байв.

Дээгий хийлээс гадна төгөлдөр хуураар мөн чадварлаг тоглодог гэдгээ ч харуулаад авав.

error: Content is protected !!