ХӨСҮТ төлбөр авч хийсэн шинжилгээний тодорхойлолтоо буруу хийснээс үүдэн ясны хорт хавдартай хүү онгоцны буудал дээр гацаад байна

Ясны хорт хавдрын улмаас эмчилгээ хийлгэхээр Сөүл-Доха-Истанбул чиглэлд тусгай үүргийн нислэгээр Монголоос явсан 16 настай хүү С.Ханатбек Турк улсыг зорихдоо ХӨСҮТ-д 150 мянган төгрөгөөр COVID-19-ийн шинжилгээ өгч, тодорхойлолт авсан байна.

Гэвч ХӨСҮТ уг тодорхойлолтдоо коронавирусийн хариуг negative, positive гэсэн олон улсын стандартаар бус, Not detected гэж бичээд зогсохгүй тухайн иргэний нэрийг алдаатай, төрсөн огноог буруу бичжээ. Энэ хариуцлагагүй үйлдлээс болж хүнд өвчтэй хүүг транзит нислэгт оруулаагүй бөгөөд одоо онгоцны буудалд гацчихаад байгаа юм байна.

error: Content is protected !!