Инстаграм од Б.Буяндэлгэрийн нөхөр Н.Ананд Apprentice шоунд тэргүүлж явна

Монголын инстаграм од хосуудын нэг нь Н.Ананда, Б.Буяндэлгэр нар билээ. Хосууд залууст үлгэр дуурайлал үзүүлдэг хөдөлмөрч гэр бүл хэмээн үнэлэгддэг. Тэгвэл өрхийн тэргүүн Н.Ананд The Apprentice шоунд оролцож буйг дагагчид нь андахгүй мэдэж буй.

Хосууд ганц хүүтэй. Буянаа нүүрээ будах хоббитой. Магад нэг хэвийн дүр төрхтэй байхаар өөрөөсөө амархан залхаад байдаг болохоор makeup-д дурладаг гэнэ лээ. Түүний инстаграмыг 182 мянган хүн дагадаг. Харин Н.Ананд 91 мянган дагагчтай.

Н.Ананд дунд сургуулиа Плехановын нэрэмжит дунд сургуулийг төгсөөд АНУ-ын Вашингтон ДиСи хотод Олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж төгссөн. Би 17-тойдоо дунд сургуулиа төгсөөд ганцаараа үүргэвчээ үүрээд л явчихсан. Яагаад ч юм гадаад руу хаа нэгтээ суралцах их хүсэл дотор минь байдаг байсан. Шинэ орчинтой танилцаж биеэ даах, өөр соёл, өөр хүмүүстэй уулзаж аливааг өөр өнцгөөс харах хүсэл их байсан гэх үү дээ. Тэр хүсэлдээ хөтлөгдөн гадагшаа сурахаар явсан хэмээн хэвлэлд өгсөн ярицлагадаа дурдаж байжээ. Тэрбээр англи, орос, испани, хятад хэлтэй аж.

error: Content is protected !!