Нарантуул захын замын хөдөлгөөн 0 зогсч, түгжирч байгаа тул өөр зам сонгохыг aнxааруулав

Цагаан сарын бэлтгэл базаахаар иргэд Нарантуул захыг зорьж, яг одоо тухайн чиглэлийн замын хөдөлгөөн 0 зогсолтод орж, түгжирчээ.\

Цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэх нь Covid-19-ийн халдвар өргөн хүрээнд тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Цагаан сараар 14 хоног хатуу хөл хорио тогтоох санал хүргүүлээд буй. Мөн Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалж байгаа. Гэтэл иргэд аль хэдийнэ Цагаан сарын бэлтгэлдээ орж, үүнтэй холбоотойгоор Нарантуул олон улсын худалдааны төв чиглэлийн замын хөдөлгөөний ачаалал хэтэрч, 0 зогсолтод ороод байгааг Тээврийн цагдаагийн газраас анхаарууллаа.

error: Content is protected !!