УОК:Битүүний өдрөөс эхэлж 12 хоног хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа

УОК өнөөдөр хуралдаж, Цагаан сарын баяраар хөл хорио тогтоох болон коронавирусийн халдвараас хамгаалах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэж байна. Шадар сайд болон гишүүд нийслэлд 2021 оны хоёрдугаар сарын 11-нээс хоёрдугаар сарын 23-ны хугацаанд хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ.

Ингэснээр Битүүний өдрөөс хязгаарлалт эхлэхээр болж байна. УОК энэхүү саналаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлснээр эцсийн шийд гарах юм.

Харин тус хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд: 

  • Тус хугацаанд эрүүл мэндийн салбарын 280 баг ажиллана.
  • 420 мянган айл өрхийн хүрээнд оношилгоо эмчилгээний ажлыг хүндрэл бэрхшээл гарахгүй байхаар үе шаттай зохион байгуулна. \анх удаа хийж байгаа тул гүйцэтгэлийн явцад алдаа гарахыг үгүйсгэхгүй\
  • Өдөрт 42 мянган шинжилгээ хийхээр төлөвлөсөн.
  • 73 цэгт шинжилгээний цэг байгуулна, \шаардлагатай бол 90 гаруй хөдөлгөөнт шинжилгээний цэг байгуулна хэмээн хэллээ. 
error: Content is protected !!