Дуучин Сокогийн тэсрэлт хийсэн өөрчлөлт

Натур саунд-ын дамжаа төгсөж СУИС-ийн эстрад дуулаачийн анги төгссөн дуучин Соког тухайн үеийн фэнүүд нь андахгүй. Харийн залууг магтан дуулдаг дуучин гэхээр бүүр ч сайн санаж буй биз.

Олны танил охид, хүүхнүүд зэрэг зиндаархаж мөн л олны танил юмуу, эсвэл бийлэгжүү амьдралтай нууцхан ноёнтонтой амьдралаа холбодог хэмээх бичигдээгүй хуультай. Тэгвэл бас хайр сэтгэлээрээ амьдарлаа холбож буй хүмүүс ч олон бий. Ама Бямбадоржийн дотны андтай нэг насны амьдралаа холбосон Соко их л намбалаг болжээ.

Тэрбээр эвлэгхэн дуулахаас гадна бүжиглэх авьяастай.  Түүний хэрхэн чадварлаг бүжиглэдгийг үзэгчид Ододтой бүжиглэе шоуноос нэгэнтээ харсан. Дуучин бүсгүй энэ шоунд  амжилттай оролцож Шилдэг латин бүжгийн од шагналыг хүртэж байсан билээ.

Харин одоо халамжит хань, хөөрхөн охины ээж болоод уран бүтээлээсээ хөндийрсөн. Хааяахан Алтжин брэндийн нүүр царай болсон шигээ явна.

error: Content is protected !!