Б.Болороо ээжээс минь түрээсийн мөнгөө авахгүй гэдэг түшигтэй түрээслэгч шүү гэв

Уншигч та Буянжаргалын Болороо бүсгүйг таних биз ээ. Тэрбэр өөрийн цахим хуудастаа, ээж маань суудал түрээсэлж ажилладаг юм. Коронаг дотооддоо алдсан өдрөөс хойш суудал түрээслүүлэгчээс нь нэг ч удаа залгаж түрээсийн мөнгөө нэхээгүй юм. Тэгээд ээж маань өнөөдөр түрээслүүлэгч рүүгээ холбогдоод 11 сард хөл хорионоос өмнө хэд хоног ажилласан, сая 23-наас хойш ажилласан гээд түрээсээ өгье гэтэл АВАХГҮЙ гэжээ.

Хаа хаанаа хүнд хэцүү байхад зүгээрээ эгчээ гэсэн байна. Ээж маань баярласандаа бараг уйлсан байна.жил хагасын өмнө ханиа алдахад бас ээжрүү минь утасдан нэг сарын түрээсээ хөнгөлж, ажил явдалдаа хэрэглээрэй гээд өгч байсан юм. Гэрээсээ хол ажилладаг шалтгаан нь нэгт байнгын үйлчлүүлэгчдээсээ холдохгүй гэж, хоёрт ийм түшигтэй түрээслүүлэгчтэй юм хэмээн бичжээ.

error: Content is protected !!