Сураг алдарсан Монголын анхны фото мисс Б.Хулангийн шинэхэн селфи

14 настайдаа Монголын анхны фото мисс болж явсан жүжигчин Б.Хулан. Одоо үрсээ өсгөөд гэртээ суугаа. Үе үехэн дэлгэцийн бүтээлд тоглодог.

Б.Хулан айлын дундах хүүхэд. Гэрийнхнээсээ хамгийн хөдөлгөөнтэй нь байсан гэдэг. Дунд ангиасаа л жүжигчин болохыг хүсч байсан учраас тэмцээн уралдаанд алгасалгүй ордог байжээ. Энэ бүхэн жүжигчин болоход нь их түлхэц өгсөн нь мэдээж. Багадаа олон тэмцээн уралдаанд орж байсны нэг нь фото миссийн тэмцээн аж.

Долдугаар ангиасаа эхлэн урлагийн тэмцээн уралдаанд орох болсон. Тэр цаг үеэс л урлагийн сайханд татагдсан гэдэг. Ингэж явсаар жүжигчин мэргэжлийг сонгосон. Сургуулиа 2006 онд төгсөөд л Х Түц хамтлагт орж байж. 1997 онд анх эгчтэйгээ Үнсгэлжинд хамтдаа оролцож, эгч нь загвар зохион бүтээгчээр гранпри, харин Хулан шилдэг 10 загвар өмсөгчийн нэгээр шалгарч байсан билээ. Эгч нь түүний хамгийн сайн зөвлөгч, найз нь юм.

Харин өдгөө тэд хоёулаа олны танил болсон бүсгүйчүүд. Жүжигчин Б.Хулангийн хувьд амьдралынхаа ханийг сонгохдоо алдчихдаг тохиолтой. Охиныхоо аав Жавхлан нь түүнд өмнө нь амьдралдаа байснаа нууцалж явсан нь баригдаж хоёр тийш болсон гэлцдэг.

Түүний шинэхэн селфиг энэ удаад онцлоё. Удахгүй кинондоо тоглож санасан фэнүүдийнхээ сэтгэлийг утсыг хөндөх биз ээ. Хүү, охинтойгоо карантиныг үр дүнтэй өнгөрүүлж фитнессээр хичээллэж байгаа гэнэ шүү.

error: Content is protected !!