Ч.Отгочулуу: Оймс Наба, Буян Жагаа буруу хүнээрээ оролдлоо доо, ноолоход амархан номхон тэмээ биш гэдгээ xaтyyxaн харуулнаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, эдийн засагч Ч.Отгочулуу нар лхагва гарагт МҮОНРТ-ээр Дубайн гэрээг цуцлах нь зөв үү гэсэн сэдвээр мэтгэлцсэн билээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед байгуулагдсан Дубайн гэрээ хэмээн нэрлэгддэг Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах ёстой гэсэн байр сууриа хамгаалсан бол эдийн засагч Ч.Отгочулуу Хэн нэгэн улстөрчийг хамгаалах гэж ирээгүй. Оюутолгойн ТУЗ-д ажиллаж байсан эдийн засагч хүнийхээ хувьд няцаалт өгнө гэсэн юм.

Үзэгчдийн олонхи нь энэ мэтгэлцээнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар ялалт байгуулсан гэж үзэж буй. Түүний хувьд Сангийн сайд асан С.Баярцогттой Оюутолгойн асуудлаар мэтгэлцээд ялагдаж байсан. Харин энэ удаад баримт, нотолгоонд тулгуурлаж мэтгэлцсэн хэмээн яригдаж байгаа ч эдийн засгийн мэргэжилтнүүдийн хувьд Ганбаатарыг ялагдсан хэмээн үзэж байгаа.  

Тус мэтгэлцээний дараа энэ талаар олон хүн санал бодлоо илэрхийлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан эдийн засагч Ч.Отгочулуу өөрийн твитер хуудсанд Оймс Наба, Буян Жагаа буруу хүнээрээ оролдлоо доо, ноолоход амархан номхон тэмээ биш гэдгээ xaтyyxaн харуулнаа хэмээн нилээд хатуухан жиргэжээ.

error: Content is protected !!