Б.Болдсайхан эмч Зүрх мартахгүй төслөө үргэлжлүүлэхээр яарч байна

Гавьяат эмч Б.Болдсайхан эх орондоо ирэхээр яарч байна. Тэрбээр Зүрх мартахгүй төслийн хүрээнд орон нутагт тэр дундаа алслагдсан сумдад ажиллах үеэрээ бие нь муудаж мэс засалд яаралтай орсон. Улмаар БНСУ руу явж мэс засал хийлгэсэн билээ.

Б.Болдсайхан эмч Монголоос мордохынхоо өмнө Зүрх мартахгүй төслийн хүрээнд зүрхний хагалгаанд орох байсан хүүхдүүдээс уучлал гуйсан. Тэрбээр өчигдөр фэйсбүүкийн нүүр номдоо Нэг жил химийн эмчилгээ хийлгэхээр эсийн шинжилгээ гарчээ. Монголдоо л эмчлүүлнэ гэлээ. Нутагтаа очиж ажлаа хийе. Хоёрдугаар сарын 19-ний онгоцонд намайг багтаахад туслана уу. Хоёрдугаар сарын 28-наас буюу Монголд хөл хорион дундуур химийн эмчилгээ эхлэх нь. Буудалд эмчилгээ хийнэ гэж байхгүй. Нарийн мэргэжлийн 2-3 эмч, сайн лабораторийн хяналтад эхлэх ёстой. Улсын онцгой комисс ойлгож туслах болов уу хэмээн нүүр номдоо бичжээ.

Өөрөө өвчтэй ч хагалгаанд орох ёстой хүүхдүүдэд санаа зовсоор нутгаасаа явсан тэрбээр ийн ажилдаа орохоор яарч байна.

error: Content is protected !!