2008 онд Сү.Батболдыг сүү шиг магтаж байсан Мөнхбаясгалан ийн бичжээ

Сэтгүүлч Б.Мөнхбаясгалан Цензургүй яриа нэвтрүүлгээрээ сэтгүүл зүйн салбарт өөрийн байр сууриа эзэлсэн нэгэн.

Одоо бол бие даасан багтай болсон тэрбээр улс төрийн бyлxaйг ил тодоор бичдэг ч одоогийн Еpөнхийлөгч Х.Баттулга эрхэмийн хэвлэл мэдээллийг хариуцсан PR хийдэг нэгэн гэж ч яригддаг билээ.

Тэрбээр өнөөдөр цахим орчинд оруулсан постоороо УИХ-н гишүүн Сү.Батболдтой тааpамж мyyтай байгаагаа ийн бичсэн юм.

 Тэрбээр бичихдээ, Сү Батболд маань манийгаа eдөөд л зүгээр сууж чадахгүй байна уу. Миний адил итгэж хууртаж явсан олон хүн бий дээ. Өдceн юм чинь eдceнийх нь хариуг жинтэйхэн барья даа… хүлээж байгаарай!!! хэмээн жиргэжээ.

Харин энэ постны доор түүний 2008 онд Сү.Батболд гэх одоогийн эрхэмд хэрхэн сүү шиг үг бичиж байсныг сануулсан баримтыг нэгэн цахим хэрэглэгч оруулсан байлаа.

Үүн дээр бичихдээ, …Тэрбээр миний муухайчилж бичсэн бараг бүх зүйлээр бахархдаг хүн байв. Чингис зочид буудлыг хэрхэн зүтгэж байж босгосноороо, Бороо гоулдад амжилттай хөрөнгө оруулалт татаж чадсанаараа, Тавантолгойг гадныханд алдалгүй авч үлдснээрээ бахархаж явдаг байхад нь бид түүнийг муулах гэж буруутгах гэж оролддог байв. Тэгээд бүр өөрөө өөрсдийнхөө бий болгосон тэр дүрдээ түүнийг оруулчихаад шавар цацаж явсан байв. Буруу хийсэн муу муухай зүйлээрээ хүн хэзээ ч бахархаж чадахгүй.

Тийм болохоор Сүхбаатарын Батболдыг би буруугүй гэдэгт итгэсэн. Тэр нь зөв байсан… Тэр үнэхээр сонин хэвлэлд бичдэг шиг, иргэний хөдөлгөөний зарим нэг хүний цоллодог шиг тийм луйварчин, дээрэмчин биш байсан… Гэр бүлдээ, найз нөхөддөө хандах хандлага нь зөөлөн дулаан, энэрэнгүй энгүй уужим.Төрд хандах хандах хандлага нь бишрэм… Тэр үнэхээр Монголын төрд үгүйлэгдэж байсан орон зайг нөхөн гарч ирсэн юм. Монголын төрд ийм нэгэн орон зай үгүйлэгдэж байжээ гэдгийг хожим түүнийг таньсан хойноо мэдэрсэн минь энэ ээ. Өдрийн сонин – 2008 оны 6-р сарын 6 хэмээн бичиж байсан байх юм.

Энэ бүхнээс харахад хүний амьдралд тааж тааварлашгүй зүйл олон байх юм даа, магад 13 жилийн дараа эрхэм сэтгүүлч бүсгүй Женкогоо ингэж бичээд сууж байж ч болох юм гэх хүн олон байлаа.

Энэ талаараа мөн дараах тайлбарыг бичжээ.

Залуу ч явж, гэнэн ч явж дээ. Яг л ингэж итгэж тархиа угаалгаж байсан даа. Ганц би ч биш монголчууд маань ч итгэж их л тоглуулсан даа!!! Ганц Сү. Батболд ч биш Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарыг ардчиллын туг гэж бодож тэд л байвал улс орон хөгжих юм итгэж явсан манай 70 аад оныхон.

Энэ жишгээр монголчууд минь мөн ч олон жил xyyртсан даа!!! Социалист болон ардчилсан нийгмийн аль алинд нь амьдарч үзсэн , хамаг залуу нас нь картын бараа, талхны тулаан дунд өнгөрч тэн хагас нь солонгост боолын хөдөлмөр эрхэлж, 20 иод жилийн дараа эрүүл мэндээ, амьдралаа бүрэн алдаад эх орондоо ирсэн ч амьдарч чадаагүй, apчаагаа алдахгүйн тулд юу ч хамаагүй хийсэн миний үеийнхэн ардчилалд дэндүү итгэж явсан юмаа!!! Элбэгдорж Бат-Үүлийн араас гоё харагддаг баруунд боловсрол эзэмшсэн гэгдэх Сайханбилэг, Баярцогт араас нь 2000 онд МАН д ирцгээсэн Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил нар… тэдний араас Д.Зоригт… Оюутолгойн гэрээг хийхэд Улс хотлоороо нэг алхам урагшиллаа гэсэн Ц.Элбэгдоржийн үгэнд итгэж нээрээ л нэг алхам урагшилсан гэж итгэсэн дээ!!!

Гэтэл одоо яав!!! Сү. Батболдын мэдэлд байсан Тавантолгойг улсад хурааж авлаа, 96 хувийг нь төрийн мэдэлд аваад 4 хөн хувийг нь эзэнд нь үлдээлээ гэсэн Санжийн Баяр, Сү.Батболд нарын үгэнд мөн л итгэсэн. Эх оронч шийдвэр боллоо л гэж бодсон. Гэтэл нөгөө 4 хөн хувьд орсон Ухаа худаг нь Тавантолгойгоосоо 4 дахин их нөөцтэйг сүүлд л олж мэдсэн дээ!!! Ингэж л хотол даяараа xууртсаар ирлээ… өчүүхэн би л гэхэд одоо 40 насны босгоноос холоо алхсан. Өдгөө үзэл бодол тэгширч хатуужсан, хэрсүүжсэн. .одоо та нартай харин ч нэг зaд үзэx насан дээрээ ирэв!!! Манай үеийнхэн ч эд насандаа ирлээ. Улс гэрийн ноён нурууг өдгөө 70 аад оныхон үүрч яваа.

Манай үеийнхэн aнapxист нийгмийн зoлиоc болсон, засах ёстой юм бол бид л засна!!! Гүйцээх ёстой юм байвал бид гүйцээнэ… учир нь бид хyyртахаасаа өнгөрсөн!!!

error: Content is protected !!