Ц.Гарамжав хатагтайн охин Мөнхнасан залуусын анхаарлыг татав

Амралтын өдрөөр гарсан The Apprentice Mongolia шоу нэвтрүүлгийн дугаарт үзэгчдийн сонирхолыг Монполимент группын ТУЗ-ын дарга Н.Мөнхнасан хамгийн ихээр татжээ.

Тус нэвтрүүлэг гарсан даруйд түүний талаар сошиал орчинд чамгүй ихээр бичин олны танил гэх залуус тус эмэгтэйн туслах, ажилтан болох саналаа илэрхийлэн хошигнож байлаа. Жишээ нь нийгэмд өөрийн дуу хоолойг хүргэж чадварлагаар хүргэж яваа сэтгүүлч Л.Лодойсамбуу Харуулаар ч хамаагүй очоод ажилд орчихмоор заки юм бэ. Яджаахад улаан бал барьж марьцаа хэмээсэн бол залууст хамгийн том нөлөөлөл үзүүлж чаддаг гэх тодорхолтой Б.Идэр-Од: Нийгмийн ажилтнаар нь ч хамаагүй орчихсон. Ядаж байхад манай Фаро шиг ногоон маргад бөгж зүүчихсээ хэмээжээ.

Олон залуусын сонирхолыг татаад буй Н.Мөнхнасан хатагтай хэн бэ гэдгийг тэр бүр хүн мэдэхгүй болов уу.

Түүний хувьд АНУ-д эдийн засаг санхүүгийн чиглэлээр суралцаж төгсөөд Дэлхийн банкинд ажиллаж байсан туршлагатай удирдагчдын нэг. Тэрээр өдгөө Монполимент группын ТУЗ-ын даргын албыг хашдаг бөгөөд Монполимент группын захирал УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын охин гэдгийг мэдэх хүн ховор.

Н.Мөнхнасан ээжийнхээ бизнесийг амжилттай удирдан явуулахын зэрэгцээ нилээдгүй спортлог нэгэн бөгөөд кикбокс, бодибилдинг, кроссфит зэрэг олон төрлөөр хичээллэж улсын хэмжээний олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан нэгэн аж. Тэрбээр төрсний дараа нилээдгүй жин нэмсэн ч эдгээр спортын тусламжтай одоогийн төрхөө бий болгож чаджээ.

error: Content is protected !!