Айлаар золголт хийвэл 500 мянган төгрөгөөр торгож, хариуцлага хүлээлгэнэ

Энэ сарын 11 буюу Цагаан сарын битүүний өдрөөс 23-ны 06.00 цаг хүртэл нийслэлийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн тавдугаар түвшинд шилжүүлэх шийдвэр УОК-оос гаргасан билээ. Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, Бид энэ сарын 11-нээс эхлэн 420 000 хүнээс шинжилгээ авахаар тооцон, бэлтгэлээ хангаж эхэлсэн. Нийслэл, дүүрэг, Улсын онцгой комиссын Шуурхай штаб шинжилгээ авах ажлыг хэрхэн зохион байгуулахаар төлөвлөлөө.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихэд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ямар эрх, үйл ажиллагааг хязгаарлахыг нарийвчлан тодотгож байгаа. Нийслэлийн иргэдийн хөдөлгөөнийг 90 орчим хувиар бууруулж байж өвчний тархалтыг хумьж, голомтыг цөөлнө. Өмнө нь хэрэгжүүлсэн бүх нийтийн бэлэн байдлын үеийн арга хэмжээнээс илүү хатуу чанга байхаар зохион байгуулах юм.Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэдийн хөдөлгөөнийг хорино гэдгийг дахин хэлье. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цаг үеийн мэдээллийг шуурхай өгнө. Иргэд гэрээсээ огт гарахгүй.

Нийслэлийг тэр чигт нь цагдаагийн байгууллага хяналтдаа авч, хязгаарлалт тогтооно. Хэрэв иргэд аав, ээж, ах, дүү, хамаатан садныдаа очиж золговол Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, иргэнийг 500 000, аж ахуйн нэгж, байгууллагыг таван сая хүртэлх төгрөгөөр торгоно гэсэн үг. Хөл хорио тогтоосон үед иргэд аливаад ухамсартай хандах хэрэгтэй. Нийт хүн амын хэмжээнд шинжилгээ авах гэж байна, айл хэсэж, золгоно гэсэн асуудал байхгүй. Үүнийг таслан зогсооно гэлээ.

error: Content is protected !!