Ю.Цэдэнбал агсны туслах Л.Батцэнгэл гуай өөрийнхөө бүтээсэн шагналыг энгэртээ гялалзуулав

  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан салбар бүрийн төлөөллийг төрийн алдар, цолоор шагнах зарлиг гаргаж, өнөөдөр шагналыг Төрийн ордонд гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Л.Батцэнгэлийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагналаа. Тэрбээр Төрийн 14 одон медалийн эхийг бэлтгэсэн бөгөөд олон жил Ю.Цэдэнбал агсны туслахаар ажиллаж байсан юм.

Тэрбээр шагнал хүртсэн сэтгэгдлээсээ хуваалцахдаа Би энэ тэмдгийг зохиосон зохиогч нь юм. Миний бүтээсэн тэмдэг олон хүний энгэрт гялалзаж байгаад маш их баяртай байна. Би нийт 700 гаруй, төрийн 14 одон медалийн эхийг зохиосон. Энэ гавьяатын цол тэмдгийн  эхийг  ч бас би зохиосон. Өнөөдөр өөрийнхөө энгэрт гялалзууллаа, баярлаж байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье гэлээ.

Л.Батцэнгэл гуай Ю.Цэдэнбал гуайн ид ажиллаж байх үед дэргэд нь 15 жил шадарласан хүн билээ. Ингэж шадарлахдаа, өөрийн сонирхолоороо зурсаар л байж. Тэр бүтээлүүд нь өдгөө олгогдож байгаа Төрийн өндөр дээд одон медалиудын эх загвар аж. Зурах нь ч хялбар байгаагүй, үзэл суртлын үед даргын хажууд зураг зурлаа гэх мэтээр их л шүүмжлүүлж байсан гэдэг. Тэрбээр эхийг нь зохиосон ч их олон жил хүлээж байж хүндтэй шагналынхаа эзэн ийнхүү боллоо.

error: Content is protected !!