Ч.Уранхолбоо: Бeнзиний мөнгөгүй болоод 1O.OOO төгрөг 3ээлж явсан үе надад бий

Үргэлж л цоглог, олны анхаарлын төв байдаг дуучин Ану буюу Ч.Уранхолбоо өөрийн нэгэн сонирхолтой дурсамжаа ийн хуваалцжээ.

Тэрбээр бичихдээ, Бeнзиний мөнгөгүй болоод 1O.000 төгрөг 3ээлж явсан үе надад бий..

Гала хамтлаг маань тараад Тэнгэрт дүүлэн нисч явсан цаг минь завсарлаж хурааж, хуримтлуулсан зүйлгүй Гала-н Ану гэх танил нэр л үлдэж бүгдийг эхнээс нь эхэлж байх цаг үед маань хамтлагийн маань менежер эгч үргэлжлүүлэн намайг дэмжиж ажилласан байдаг.

Болох юм уу? Би таньд одоохондоо цалин өгч чадахгүй ш дээ гэхэд зүгээрээ хамтдаа болгоноо гээд Үнэхээр л бeнзиний мөнгө ч байхгүй охинд 1O.000-г зээлүүлж олон 10-н гэрээг амжилттай хийхэд тусалж, хүчтэй хана хэрэм мэт хамгаалж, Манай Ану ухаантай л гээд хаа очсон газраа магтаж хамаг бүхэнд хамт байсан эгч маань өнөөдөр ийм пост оруулжээ

Цаг хугацаагаар аялууллаа Үргэлж ачийг нь санаж явах болноо

Ч.Уранхолбоо: Ахиж хүнээс мөнгө гуйхгүй

Shilen.mn энэ удаа ОПТИМИСТ буландаа Ч.Уранхолбоог онцоллоо. Одоо тэрбээр Гала хамтлагийн жаахан охин биш, Хөөрхөн дэлхий сангийн тэргүүн, таван хүүхдийн ээж, нийгмийн зүтгэлтэн болж төлөвшжээ. Энэ нийгэмд бусдад гэм хоргүй, өөрийнхөө үзэл бодлоор бусдад гэрэл түгээдэг хүмүүс тийм ч элбэг биш.

Тэгвэл Ч.Уранхолбоо охид, бүсгүйчүүдэд бие даах, өөдрөг үзэлд уриалан дуудагч болчихоод байна. Уран бүтээл туурвиж явахдаа цэвэр ажил хэрэгч зарчмаар, гэрээ хэлцэл, зар сурталчилгааны түвшинд ажил үүргээ гүйцэтгэж ирсэн нь өдгөө амьдралынх нь тусгал болжээ. Ану олон жилийн өмнө бие дааж уран бүтээл хийж эхлэхдээ менежертэйгээ бензин колонк дээр хэсэг саатжээ.

Ингэхдээ Эгч ээ, 10 мянган төгрөг өгчих. Яана аа, ахиж ийм эвгүй байдалд орохгүй ээ. Танаасаа мөнгө хэзээ ч зээлэхгүй ээ гэхэд өнөөх нь их гайхсан гэдэг. Уг нь энэ тийм сүртэй зүйл биш шүү дээ. Магадгүй, тэр амлалт түүний насан туршийн лоозон болсон байх. Ийм шартай хүн ховор шүү. Тансаг хэрэглээгээрээ алдартай Ану залуу нас өнгөлөг, зорилготой, утга учиртай байхын амьд жишээ билээ.

error: Content is protected !!