Xэл aманд оpоогдсон Төв банкны ерөнхийлөгч шaнтaaжны сэдэв болсон учир ТЕНДЕР-ээ цуцалсан гэв

Монгол банкинд хамааралтай нэгэн тендерийн баримтын талаар өнөөдөр өглөөнөөс эхлэн цахим орчинд мэдээлэл тарж, олны анхааралд өртсөн билээ.

Учир нь МонголБанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь өөртөө зориулж 300,000,000 ₮ үнэ бүхий фитнесийн тоног төхөөрөмжүүд авахаар тендер зарласан гэх сэдэв.

Тэгвэл энэ тендерийг цуцласан талаар Б.Лхагвасүрэн өөрийн жиргээндээ ийн бичжээ.

Монголбанкны залуучуудын санаачлагыг захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжиж, төсөвтөө тусган хуулийн дагуу нээлттэй тендер зарлан явж байгаа худалдан авах ажиллагаа маань цагаа олоогүй нийгмийн сэтгэл зүйг хөндөж, шaнтаажны сэдэв болж үймүүлсэнд уучлаарай, цуцлагдсан шүү хэмээжээ.

Ямартаа ч Монголбанкны захирал Б.Лхагвасүрэн нь олон нийтийн хэл амнаас эмээн шaнтaaжинд орлоо хэмээн үзэж тендерээ цуцалж байгаа бололтой.

error: Content is protected !!