Жүжигчин биш ч төрийн албан хаагч У.Уянга нууцаа илчлэв

37-р точка телевизийн олон ангит кинонд Сувдаагийн дүрээр олны танил болсон У.Уянгааг танихгүй залуус ховор. Түүнийг мэргэжлийн жүжигчин хэмээн андуурдаг. Харин тэр төрийн албан хаагч бөгөөд хот төлөвлөгчөөр ажилладаг юм.

Тэрбээр өмнө нь Фантастик продакшны 18 нас би чамд хайртай кинонд тоглож байсан. Энэ талаараа, Миний хувьд хамгийн анхны бүрэн хэмжээний кино л доо. Түүнээс хойш би хүүхэд гаргаад нэг хэсэгтээ гэртээ байсан. Тэр үедээ фэйсбүүктээ тайрмал үстэй зургаа оруулаад Үсээ тайруулчихдаг юм бил үү гэсэн пост оруултал Б.Тамир ах над руу яриад Чи үсээ тайруулахгүй шүү.

Чамайг нэг кинонд тоглуулахаар ярьж байгаа. Студид ирээд уулзаарай гэсэн. Тэгээд л зохиолоо уншаад орохоор шийдсэн дээ. Ийнхүү олны танил болох алхам нь тавигдсан У.Уянга өдгөө романтик кинонд тоглохыг хүсэж яваа гэнэ.

Хөөрхөн бүсгүйчүүд тэр бүр нууцаа дэлгээд байдаггүй. Тэгвэл У.Уянга одоогоос 10 жилийн өмнө нүдэндээ давхраа оёулж байснаа илчлэв.

error: Content is protected !!