Жүжигчин Б.Баярмаа анх удаагаа гавьяат нөхөртэйгөө дуранд өртөв

Чингисийн одонт, МУГЖ дуурийн дуучин Г.Ариунбаатар спортоор бол олимп, дэлхийн аварга болсон дэлхийн шилдэг баритоны нэг. ОХУ-ын Санкт-Петербургийн Марийнский театрт дуулж байгаа. 23 насандаа МУГЖ болсон дуучин залуугийн амьдрал дуулиантай.

Арван жилийн сурагч үеэсээ дотноссон охин анхны хүүг нь төрүүлж, удаах хүүг нь нижгэр хурим хийж гэрлэсэн З.Туяа гэдэг бүсгүй төрүүлсэн гэдэг. Харин төд удалгүй жүжигчин Б.Баярмаатай хамтран амьдарч хоёр ч хүүтэй болж бүл нэмсэн.

Олны нүднээс нуугдаж явдаг байсан хосууд өдгөө ил тод байхаар шийдсэн бололтой. Жүжигчин Б.Баярмаагийн хувьд анхны нөхрөөсөө гурван охинтой. Хосууд өдгөө долоон хүүхэдтэй өнөр айл болсон.

Хамтдаа амьдраад таван жилийг ардаа үдэж буй хосууд одоо ч олны өмнө ил гарсан ч хэл ам дагуулаад байхааргүй хугацаа өнгөрчээ. Цагтаа жүжигчин бүсгүй Плэйбой сэтгүүлээс шалгаруулсан санал асуулгаар Монголын хамгийн сайхны хүүхнүүд жагсаалтыг тэргүүлж явсан билээ.

error: Content is protected !!