Эмч Б.Билигсайхан: Миний Монголын ухаалаг эмэгтэйчүүд минь хааяа ч болов эр нөхрөө, найз залуугаа сонсож байгаарай

Сошиалд өндөр дагагчидтай Синдерелла эмнэлгийн эмч Б.Билэгсайхан өөрийн цахим хуудастаа сүүлийн өдрүүдэд нийгэмд болоод буй асуудлын талаар үзэл бодлоо илэрхийлэв.

Манай нийгэмд нэг иймэрхүү ойлголт байдаг тэ, гүндүүгүй сайхан, юу ч болсон чимээгүй л байж байдаг эр хүн гэсэн role model маягийн. Үзэл бодлоо илэрхийлэх, үзэл бодлоо хамгаалвал шалчигануур, эмэгтэй хүн шиг олон үгтэй гэж хэлүүлэх гэх мэт. Эр хүн уйлдаггүй, гомддоггүй байх ёстой… Би ч тийм хүмүүжлээр л хүмүүжсэн.

Гэхдээ зүгээр л Монголд эрэгтэйчүүдийн үнэлэмж, эрх ашиг зарим үед жаахан орхигдоод байдаг юм шиг санагддаг. Эрэгтэй хүн уг нь их юм хүсдэггүй, өөрийг нь сонсохыг, дэмжиж хүндлэхийг л хүсдэг гэж боддог. Миний Монголын ухаалаг эмэгтэйчүүд минь хааяа ч болов эр нөхрөө, найз залуугаа сонсож байгаарай, гаднаа юу ч болоогүй юм шиг мөртлөө дотроо юу бодож, шаналж буглаж явдагийг хэн мэдлээ 🙂
( ойрын үед эрэгтэйчүүдийн сэтгэлзүйн асуудал , харамсалтай үйл явдлууд гараад байгаа болохоор зүгээр хэлмээр санагдав)

error: Content is protected !!