Дуучин Гансувд нөхрөө хаяж дуугаа рекламдан явна yy

Нийтийн дууны ертөнцөд эхнэртэйгээ хослон дуулж яваа олон уран бүтээлч байдгийн нэг нь дуучин Э.Төрмандах билээ. Нийтийн дууны гэр бүлийн хос дуучдаас манлайлан яваа тэд шинэ дуу болох хүн цэцэг хэмээх уран бүтээлээ танилцуулаад байсан.

Э.Төрмандахын эхнэр гэдгээр нь олон хүн мэднэ. Хосууд анх СУИС-д суралцаж байхдаа танилцан оюутны дотуур байранд хамтын амьдралаа эхлүүлж байсан түүхтэй. СУИС-ийн оюутны дотуур байранд эхлүүлсэн тэдний амьдрал өдгөө хэн хүнээс дутахааргүй хэмжээнд хүрсэн төдийгүй хоёр хөөрхөн охиноо өсгөн багагүй хугацааг гэртээ үдсэн дуучин О.Гансувд нөхрийнхөө дэмжлэгээр урлагтаа эргэн ирж байсан.

Өмнө нь нөхрийнхөө зохиож өгсөн ганц хоёр дууг амилуулж, хуучны хит дуунуудыг сэргээж дуулсан тэрбээр сүүлийн үед дуэт дуугаар занималдах болсон.

Нөхрөөрөө тодорч гарсан ч гэж зарим нь ярьдаг Гансувд цахим хуудаснаа нэг залуутай хамт байгаа нялуун поозтой зургаа нийтэлжээ.

Төрмандах,Гансувд нарыг гэр бүл гэдгийг мэдэхгүй хүмүүс хосууд гэж хархаар дотно зураг.Хамгийн хачирхалтай нь зургийн тайлбар дээр “Хонгор тэр минь..”гэжээ.Эгч дүүс байсан ч хардахаар энэ зураг олны нүдийг хужирлав.

Харин энэ ямар учиртай зураг болох талаар хүмүүс таамаг дэвшүүлж байна. Дүү нь үү эсвэл?…. гэх мэт. Ямартай ч энэ талаар ямар нэгэн тайлбар өгөхгүй байгаад олон түмний нүдийг хужирлаж байх шиг. Шинэ дууны клип байлаа ч арай дотно Tэврэлт үү?

Сүүлийн үед уран бүтээлчид шинэ бүтээлээ гаргахын өмнө сенсааци гаргах дуртай болсон. Үүний нэг жишээ биз ярих хүн ч олон байлаа.

error: Content is protected !!