Олны танилуудын монгол гоёо /фото/

Элит модель Т.Ундармаа хар торгон дээлээр гоёжээ. Харин ээж нь түүнд сар шинийн бэлгэндээ хурган дотортой цэнхэр дээлийг бэлэглэсэн гэнэ. Модель хүмүүст дээл зохиохгүй нь зовлон алга аа.

Дуучин, хөгжмийн зохиолч Наки ч эхнэрийн хамт дээлээр гангарчээ. Олны танил үлгэр жишээ залуу хосууд болох Төвшөө, Дөлгөөн нар ч хүү, охины хамт монгол цамцаараа хослож сар шинийн баярын тэмдэглэж байна.

Дагваа аварга залуу эхнэрийн хамт. Хасаар овоглогдож явсан Ч.Ганхуягийн хоёр дахь эхнэр Инганаа буюу Уянга ч монгол тэрлэгээр гоёжээ.

Мянгаа баяны эхнэрүүдийн нэг Пүрэвдулам хатан төрхийг бүрдүүлжээ. Дуучин Анхаа дархан бэр эхнэр, гурван хүүгээрээ ийн гоёлоо зэхжээ.

Зохиолч Шүүдэрцэцэг, Идэр-Од, Баярцэцэг нар ч мөн монгол дээлээ өмсөж. Идэр-Одыг удамдаа шинэчлэл хийж том нүдтэй бүсгүйг эхнэрээрээ сонгосон гэх хошигнол сошиалд түгэв.

Жүжигчин Хүрэлхүүгийн том охин Намуун. Хэдий аавтайгаа хамтдаа амьдрахаа больсон ч ээж, дүү хоёрыгоо айлын том гэдэг утгаараа өрхийн тэргүүн болж яваа хөдөлмөрч бүсгүй. Өөрийн хүсэл мөрөөдөлдөө тэмүүлж таван өрөө байр Зайсанд аваад үеийнхэнийхээ атаархлыг төрүүлээд авсан.

Дуучин Ану хэзээний л баяр ёслолдоо тохируулан гангарч сурсан бүсгүй. Загвар өмсөгч Лаура энэ удаад загварын дээлээр гангарчээ. Харин МУГТ Угалзцэцэг дэгжин тютю-г монгол цамцтай хосуулсан нь их л донжтой харагдуулж байна.

Шүдний дагина гэгдэх болсон Бадамцэцэг, дуучин Отгоо нарыг таньж байна уу? Тэд тэр бүр монгол дээл хувцсаа өмссөн харагдаад байдаггүй содон байна аа.

Загварын сайхан бүсгүйчүүд Содгэрэл, топ Уянга нар монгол дээлтэйгээ сар шинийн баяраа хийжээ. Монголчууд бид хэзээний л дээлээрээ гоёж ирсэн уламжлалтай.

error: Content is protected !!