Хийлч Дээгийгийн Алтан гадас одонгийн шүүмжлэл

Хийлч Ч.Дэлгэрцэцэг 2014 оны баяр наадмын өмнөхөн Төрийн одон болох Алтан гадас одонгоор энгэрээ мялааж байсан юм.

Тэрбээр энэ жилийн Цагаан сарын баярт зориулсан SBN телевизийн Амар байна уу хүндэтгэлийн нэвтрүүлгийн үеэр Алтан гадас одонгоороо гангарчээ. Харин энэ удаад тэрбээр одонгоо бусдаас содон байрлалаар зүүсэн нь олон хүнээс шүүмжлэл хүртэв.

Учир нь төрийн одон медиалийг зүүсэн байрлал нь бусдад тийм ч таатай байсангүй. Төрийн одонг энгэрийн зүүлт болгож гэх хүн олон байв.

Төрийн одон медалийг зүүх ёс журам байдаг аж. Төрийн одон медалийг зүүн дээд энгэрт зүүх ба харин салбарын гавъяат цол тэмдгийг баруун дээд энгэрт зүүнэ. Одон медалийг зүүхдээ хамгийн өндөр зэрэглэлийн одонгоос эхлэн баруунаас зүүн тийш дараалуулан зүүдэг уламжлалтай ард түмэн билээ.

error: Content is protected !!