Жүжигчин Ари хөл хүнд төрхөөрөө гангарав

Жүжигчин Ари анхны амьдралаа мэргэжил нэгт Бидотой эхлүүлсэн ч тэдний хайр дурлал жилийн настай байсан. Жүжигчин нөхөр нь хуумгай хандлага гарснаар хамтын амьдралдаа цэг тавьсан Ари өдгөө хоёр дахь үрээ өлгийдөн авахаар зэхэн суугаа.

Түүнийг хоёр дахь амьдралаа хэнтэй эхлүүлснийг мэдэх гэсэн сониуч нэгэн байхад аз жаргал ерөөж буй хэсэг ч байна. Эмэгтэй хүн бүр хөл хүнд төрхөөрөө гангардаг. Энэ л үедээ хамгийн үзэсгэлэн гоо харагддаг гэдэгтэй хэн ч маргадаггүй.

Хөөрхөн Ари нандин мөчөө ийн гэрэл зурагт буулгажээ. Эгшиглэн охин дүүтэй болж бүл нэмэх торгон агшин ойртсоор байгаа аж.

error: Content is protected !!