Номтойбаярын хүү Мөнгөншагайгийн төрсөн өдөр тохиож байна

УИХ-ын гишүүн асан  Н.Номтойбаяр Мөнгөншагай гэдэг хүүтэй ч түүнийгээ ихэд нууцалдаг байв. Залуу ,омголон явсан Н.Номтойбаяр эцэг хүний үүргээсээ татгалзаж, өөрийнхөө хүүг Нямтайшир хэмээн ааваараа овоглосон гэх яриа бий.

Харин өдгөө түүний хүү Мөнгөншагай нь эрийн цээнд хүрч, эр бяр суусан том залуу болсон. Багаасаа элдэв хэл амнаас холуур явсан тэрбээр хаа ч явсан даруухан, ухаалаг нэгэн гэгддэг юм билээ. Хүүхдүүдээ АНУ-д боловсрол эзэмшүүлэх сонирхолтой Нямтайширын хувьд хэнз хүүхдээ ч мөн цэргийн хүн болгож хүмүүжүүлсэн.

Н.Мөнгөншагай заяаны ханиа хэдийнээ олсон гэдэг. Загвар өмсөгч Б.Ялгуунтай үерхээд нэлээд хэдэн жил болж буй. Хосуудыг хуримын зар дуулгахыг ойр дотныхон нь ихэд хүлээж суугаа гэлцдэг. Түүний төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

error: Content is protected !!