Б.Цэцэг: Вакцин тариулахгүй гээд байгаа хүмүүс 23 наас хойш гэрээсээ битгий гараарай!

Цахим орчинд иргэдийг вакцинжуулах асуудлаар хүн бүр л өөр өөрийн байр суурьтай байгаа. Манай улсын хувьд гадны орны үйлдвэрлэсэн вакцинуудын хүлээн авч эхэлсэн бөгөөд ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө хамгийн анхны хүн нь болж вакцин хийлгэнэ гэдгээ мэдэгдээд буй.

Тэгвэл энэ асуудлаар жүжигчин гэхээсээ илүү сошиал инфлюенсерүүдийн нэг хэмээн яригдах болсон Б.Цэцэг ийнхүү өгүүлсэн байна.

Вакцин тариулахгүй гээд байгаа хүмүүс 23 наас хойш гэрээсээ битгий гараарай! Хар амиа боддог цаг огт одоо биш тул дэлхий даяараа хамгаалж байгаа энэ вирусээс хурдан салж хэвийн амьдралдаа түргэн орцгооё! 7 хоног үлдлээ. Монголд вакцин хийлгэхгүй өнгөрсөн ч дэлхийн бусад улсруу вакцинд хамрагдсан түр пасспортгүй бол танийг аль ч улс хилээрээ нэвтрүүлэх боломжгүй гэдгийг анхаарна уу! хэмээн бичжээ.

Вакцины асуудлаар мөн УИХ-ын гишүүн асан Г.Уянга өөрийн хуудсаар дамжуулан: Уучлаарай! Би болон миний хүүхдүүд хаанахын ч ямар ч вакцин тариулахгүй! Тийм эрх байна биз дээ, энэ чинь?! хэмээн бичсэн байсан юм.

Түүнчлэн Г.Уянга нэмж бичихдээ, Яагаад гэж олон хүн асуужээ.

1. Би вакцин хийлгээрэй гэж итгэлтэй уриалж чадахгүй, түүний аюулгүй байдлын тухай хангалттай нягталсан мэдээлэлгүй байна.

2. Нэг л зүйлийг маш сайн мэдэж байна. Тэр бол дэлхийд дайн дуусаагүй, орчин үеийн дайны зэвсэг нь вирус, вакцин, мэдээлэл…!

3. Титэм вирус зүгээр нэг бидний төрөхдөө хийлгэдэг ханиад, сахуу татран, улаан бурхны вирус биш, дэлхий нийтээр асар богино хугацаанд тархсан дайны шинжтэй вирус.

Маш болгоомжтой хандах хэрэгтэй. Вакцины үр дүнг нотлох хангалттай хугацаа өнгөрөөгүй байна.

4. Тийм аюултай тахал юм бол яагаад хүүхдүүдийг үлдээв, Европын орнуудад 60-аас дээш насныханд яагаад эхэлж хийх болов… надад хариултыг нь бүрэн олоогүй олон асуулт байна.

5. Ямар нэг буруу зүйл байгаа юм биш биз гэсэн хардлагаа хэлэхгүйгээр бусдыг аюул руу түлхэх юм биш байгаа гэсэн болгоомжлол бас төрөөд хэлэхгүй байж болохгүй байна. Бид 3хан сая!

6. Настайчууд тааллаараа хийлгэнэ биз, харин төрөх насны залуус илүү судлахад гэмгүй гэж бодож байна, бүр тэгээсэй гэж хүсч байна.

7. Дээрх шалтгаануудын улмаас өөртөө болон гэр бүлдээ хийлгэхгүй байх нь хувь хүн миний сонголт. Бусдыг уриалан дуудсан зүйлгүй. Тааллаараа болцгооно биз.

8. Ер нь вакцин гэдэг бол тухайн өвчний нянг тодорхой тунгаар таны биед тарина гэсэн үг! Тэгж байж дархлаа үүсгэнэ. Дархлаа муутай хүн яахыг би сайн мэдэхгүй” гэв.

error: Content is protected !!