Таван настай Ч.Ануг сонжъё

Гала хамтлагийн дуучин Ч.Ану нэрээрээ олны танил болсон Уранхолбоог одоо цагт танихгүй хүнгүй болсон. Тэрбээр сошиалд хэрхэн маркетинг хийхийг үеийнхээ залууст харуулж яваа бүсгүй. Олон мянган дагагчтай түүнийг даган дуурайх гэсэн охид ч олон.

Сүүлийн үед фейшн модель болоод буй түүний хувцаслалт ихэд залуужиж охидын харцыг булаах болсон билээ. Эгэл жирийн гэр бүлээс гаралтай тэрбээр айлын том охин бөгөөд дороо гурван дүүтэй. Айлын томын үүрэг хариуцлагаа ухамсарлаж ихэд хөдөлмөрч хэмээн өөрийгөө тодотгодог.

Таван сайхан охидын ээж, халамжит эхнэр болсон түүний дотор таван настай Ану нуугдаж байдаг гэнэ. Хааяа жаахан охин шиг хувцаслах дуртай. Угаасаа дотор маань 5н настай сахилгагүй жаахан охин байдаг юм гэв.

error: Content is protected !!