Гитарчин Өөжгийгийн дүү Америкт урлагийн карьерээ эхлүүлжээ

Монголын урдаа барих шилдэг гитарчдын нэг Никитон хамтлагийн Өөжгий буюу Өлзий Оршихийг уран бүтээлээрээ нь мэдэх хүн олон билээ. Түүний рок попын дуучдад зохиож өгсөн ая, уран бүтээлийг тоолж барамгүй их.

Урлагийн акулуудын нэг болсон Өөжгийгийн дүү АНУ-д соло уран бүтээлээ гарган, урлагийн их замд хөл тавьжээ. Багаасаа авга ах Өөжгийгөөс үлгэр дуурайлал аван, хөгжимд эргэж буцалтгүй дурласан энэ залууг Мөнхжин гэнэ. Тэрбээр ахлах сургуульд байхдаа муж улс руу нүүж, өнгөрөгч 2020 онд хөгжмийн карьераа эхлүүлжээ.

Мөнхжин авга ахтайгаа адилхан дууныхаа аяыг хүртэл өөрөө зохиодог тун чадварлаг залуу аж. Удахгүй анхны цомгоо гаргах гэж байгаа бөгөөд зарим дуунуудаа клипжүүлэн гаргахаар төлөвлөжээ.

error: Content is protected !!