Xoтулун гvнжийн бyдаггүй төрх

Өрнө дорнын түүхэнд мөнхөрсөн бөх гүнж Хотулуны тухай өгүүлэх кинонд Цэдо буюу М.Цэрэндолгор тоглосон. Сүүлийн үед жүжигчин гэхээсээ илүүтэй фото модель чиглэлээр ажиллах болсон тэрбээр өмнө нь жүжигчин Г.Ундармаагийн найруулсан Тютю киноны гол дүрд тоглосныг үзэгчид мэдэх биз.

Christian Louboutin, Vogue, Thejerusalem post style зэрэг тансаг зэрэглэлийн гутал үйлдвэрлэгчийн нүүр царайгаар болон алдартай сэтгүүлийн нүүрийг чимж явсан билээ. Тэрбээр  Л.Балхжавын бага хүү Б.Билгүүнтэй  хайрын романс үүсгэсэн.

Б.Билгүүний хувьд АНУ-д боловсрол эзэмшсэн төдийгүй Израйл улсын Tel Aviv university сургуулийг амжилттай дүүргэжээ. Тэд 2015 оноос хайрын түүхээ эхлүүлсэн аж. Хосууд өнгөрсөн онд охинтой болж, аав, ээж болсон юм. Ээж болоод удалгүй Хотулун гүнжид тоглосон түүний будаггүй төрх кинонд мөнхрөх гэнэ шүү.

error: Content is protected !!