Алъяскын армид тэнгисийн цэргийн прокурор, хуулийн офицер мэргэжлээр алба хаадаг ахмад Д.Түмэнтөгс

Анх армид орох гээд ярилцлага өгч байхад нь Та ямар үндэстэн бэ? хэмээн асууж Би Монгол хүн гэж хариулахад нь Ямар ч байсан тэсвэр хатуужилтай юм байна багийн ахлагчаар нь чамайг томиллоо гэж хэлж байсан гэнэ. Миний анзаарсан зүйл гэвэл америкчууд цэргийн алба хаагчдыг маш ихээр хүндэлдэг. Хаана ч явсан тэр, хүмүүс хүрч ирээд Thank you for your service (Эх орныхоо төлөө зүтгэж байгаад тань баярлалаа) гэдэг.

Бүр заримдаа үнэхээр ичдэг шүү. Ресторанаар үйлчлүүлчихээд идсэн хоолныхоо тооцоог хийх гэтэл Таны өмнөөс тооцоог тань аль хэдийн хэн нэгэн төлчихсөн гэхтэй олон удаа таарсан. Гадаа гудамжинд алхаж явахад хүртэл хүмүүс хүрч ирээд хамт зургаа авахуулаад л, тэр үед Би бол зүгээр жирийн хуульч хүн. Ямар нэгэн дайнд ч явж байгаагүй гэхээр Та бол цэрэг хүн, бидний төлөө, энэ эх орны төлөө та хэзээ ч амиа алдаж магадгүй.Тийм болохоор та бидний баатар гэж хэлж байсан. Ард түмэн нь цэрэг хүнийг их хайрладаг юм байна гэж боддог.АНУ-ын Алъяскын армид тэнгисийн цэргийн прокурор, хуулийн офицер мэргэжлээр алба хаадаг ахмад Д.Түмэнтөгс.

error: Content is protected !!