Aнaнда: Тэр үед эгч маань өөдөөс нь тэгж opилж aнxaaрлыг нь сарниулаагүй бол xvн aмины хэpэг эсвэл, би тaxиp дyтyy болоод дуусах байлаа

Цахим орчинд ойрын хэд хоног дуучин Т.Дэлгэрмөрөн болон түүний эхнэр Х.Ананда нар маргаан нэгэн анхаарал татсан сэдэв болоод байгаа. Тэгвэл Солонгон Аашт буюу Ананда өөрийн цахим хуудаснаа болсон үйл явдлын талаар санал бодлоо ийн бичжээ.

Санаанд оромгүй, гэнэтийн болсон явдал намайг төдийгүй надад тусалж байсан эгчид минь ч хүчтэй нөлөөлж, биднийг болон нийгмийг бyxимдуулж цoчиpдуулсан явдал боллоо. Би тэвчиж явсаан. Xapааж зүхэн, дopoмжилж, зoдox занчих явдлыг нь өдий хүртэл тэвчиж, амьдралаа бүтнээр нь авч явахыг хичээсээр ирсээн. (Олны хэлээд шүүмжлээд байгаагаар…)

Сайн эхнэр, ээж байх гэж өөрийнхөө хэр чадлаар л мэрийсэн. Тайлбарлан хэлэх олон зүйл байлаа ч энэ бүхнийг хэлэх нь яг л тэр хүн шиг өөрийн гутамшигт үйлдлээ цайруулах гэж ядаж байгаа мэт харагдах тул түр хойш тавиад, тэр цахимаар лайв хийсэн явдалтай холбогдуулан та бүгдээс чин сэтгэлээсээ уучлалт хүсье. Намайг 3oдoж, цoxиж, бaгaлзyyрдaж , шилэн шүүгээнд caвж, нүүр лүү минь удаа дараа шvлc цэpээ хаясны дараа би арай гэж 102 луу дуудлага өгсөн.Цагдаа дуудсаны дараа шууд утсаа гарган лайв хийж эхэлсэн байсан эмэгтэй хүнээс гарч болох бүх арга цөхрөлийг минь барж, намайг хapлуулж харуулах гэсэн санаа нь байх л даа.

Хэрвээ надад тусалж байсан тэр эгч минь байгаагүйсан бол магадгүй би тaxиp дутуу ч болох байсан байх. Намайг хамгаалж, урдуур минь орж, ээж шиг минь сэтгэлээр өмгөөлсөн эгчид минь ямар ч буруу байхгүй юм шүү гэдгийг л та нартаа хэлмээр байна. Тэр бол гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч төдий хүн биш! Миний дотны хүн. Надад болон хүүхдүүдэд минь чин сэтгэлээр бидэнд тусалдаг эгч. Бидний харилцаа Дэлгэрмөрөнгийн нэрлэснээр зapц, эзэн 2 биш! Тийм ч учраас тэвчих аргагүй үйлдлийг нь харж, хажууд нь байсан хүний хувьд өчнөөн олон үйлдлийг нь харж тэвчиж чадаагүйдээ бyxимдлаа илэрхийлж, намайг өмөөрсөн хэрэг.

Тэр үед эгч маань өөдөөс нь тэгж орилж анхаараалаа өөртөө төвөлрүүлээгүй бол xvн aмины хэрэг эсвэл,би тaxиp дyтуу болоод л дуусах байлаа. Би ч бас охиныг минь, дүүг минь, найзыг минь нялх биетэй байхад нь ийм үйлдэл гаргасан бол энэ байтугай хамгаалж өмгөөлөх зоригт үйлдэл надаас гарах байсан. Үрсийн минь өмнө aмь бүтэн зогсох боломж олгосон эгчдээ харин баярлалаа.

Хүүхдээ харангаа ажлаа хийгээд, гэртээ тайван сууж байхад орж ирж үймүүлчихээд гарч явсан хүний хувьд бичлэг хийхдээ бэлдээд, өөрийнхөө дуу хоолой үйлдлээ хэрхэн хянаж байгаа нь ойлгомжтой! Тиймээс гомдож бухимдсан сэтгэлээ барьж чадаагүй байхдаа гаргасан үйлдэл бүхэндээ бид yyчлалт хүсэж байна. Харин миний болон өөрийнхөө хувийн амьдралыг үргэлж бусдад дэлгэн, түмнийг бyхимдуулж байгаа тэр хүний өмнөөс сэтгэл зовинож байна.

Учир нь би хувийн амьдралаа түмэнд дэлгэхийг хүсээгүй. Тэр хүнийг хapлуулж, өөрийгөө өмөөрөх оролдлого хийсэн пост бичлэг ч оруулж байгаагүйг олон түмэн ялгаж салгаж ойлгох биз ээ. Надад түүний xapлуулах гэж ядаад байгаа шиг эрчүүдтэй зyгаацаж, apxидан coгтyyрч явах цаг үнэндээ алга аа. Дараалсан 2 нялх хүүхдийнхээ хэрэглээ, асаргааг хүний гар харахгүй хангаж, амьдралаа авч явах амаргүй үүргээ амжуулах гэж унтах нойроо умартан ажлаа ч амжуулж, үр хүүхдээ ч асарч явна.

Үнэндээ үүнээс өөр хэлэх зүйл алга даа. Дараалсан 2 нялх хүүхэдтэй хүн хүүхдээ асраад л гэртээ суувал хэн тэднийг болон биднийг тэжээх үү? Ажил хийж, амжиргаагаа залгуулъя гэвэл хүүхдийг минь хамжиж асралцах хүн зайлшгүй хэрэгтэй болдгийг ээж болсон бүсгүйчүүд ойлгох биз ээ! Хүүхдээ асрагчаар харууллаа, нөхрөө дээдлэн үгэнд нь ороод, гэртээ сууж л байхгүй юундаа нөхрөө бухимдуулаад байдаг юм бэ?! гэж шүүмжилж байгаа эмэгтэйчүүдэд харин бүхнийг яаж ч харж, хэлж болох эрхийг нь үлдээе ээ. Уг нь эмэгтэй хүнийг хайрлах маш амархан даа. Жаахан урам өгөхөд л уяхан сэтгэл бөмбөрөөд л… Хэдий ядарч байсан ч өндийгөөд л, цэцэглээд л үр хүүхдийнхээ төлөө, амьдралынхаа төлөө өөдөө өөдөө ургаад л байдаг юм. Гэтэл…

Гутрах, гуних ч багадах бүрхэг өдрүүд манан мэт л үргэлжилж байна…. Бухимдсан ганцхан удаагийн үйлдлийг минь л энэ хүн өөрийгөө цайруулахын тулд ийнхүү дэлгэсэн хэрэг. Үүний цаана олон олон цөхрөл гомдол, тэвчээр уучлалууд минь нуугдаж байсан юм шүү. Хаалга бүрийн цаана би ганцаараа бус олон мянган эрх нь зөрчигдөж буй ээж хүүхдүүдийн жишээг өөрт ирсэн захидал илгээмжээрээ мэдэж авлаа. Үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө улам бүр хичээн зүтгэж эрүүл аюулгүй орчинд өсөн торних бүхний төлөө амьдрах болно.

Мөн хүүхдийн болон бусад хүний эрхийн байгуулгатай хамтран ажиллах болно. Энэ цаг үед хоёргүй сэтгэлээр урам дэм өгч буй гэр бүл,найз нөхөд,хамтран ажиллагч байгуулга,дэмжигч та бүхэндээ гүнээ талархаж байна. Надад сэтгэлийн дэм өгсөн бүх хүмүүстээ баярлалаа. Өчигдөр уржигдар цaгдaaгийн байгууллага дуудаад мэдүүлэг өглөө. Миний хувьд хууль шүүхийн үйл ажилгаанд хүндэтгэлтэй хандана аа.

error: Content is protected !!