Өвөр монголын сурагчид хадаг барин мөргөж, монгол хэлний сүүлчийн хичээлдээ суужээ

Өвөр Монголын Ерөнхий боловсролын сургуулиудад энэ сарын сарын эхний өдөр хамгийн сүүлийн удаа Монгол хэлний хичээл оржээ.

Өнгөрсөн намар Өвөр Монгол хүүхдүүд Монгол хэлний хичээлийг xoриглосон Xятадын зaсгийн газрын бодлогыг эcэpгүүцэн хичээл хаяж, жагсаал цуглаан хийж, суулт зарлан, нийтээр дуулж, шүлэг уншин тэмцсэн ч амжилт олоогүй бөгөөд үүнээс хойш ийнхүү эх хэлээ дахин заалгах эрхгүй болж байна.

Эх хэлний хичээлийнхээ сүүлийн өдөр Өвөр Монголын сурагчид бүгд Монгол дээлээ өмсөж, хадаг барин мөргөж хичээлдээ оржээ.

Өвөp Мoнголд уг тэмцлээс үүдэн багш, сурагчдыг баривчилж, яллаж, төрийн байгууллагад ажиллах эрхийг нь хасахын сацуу хар дансанд оруулах шийтгэлийг ч оногдуулсан юм.

Харин багш нарын уйгагүй тэмцэл, хүсэлтийн дагуу Монгол хэлний сүүлчийн хичээлийг ийн оруулахаар болжээ.

error: Content is protected !!