Баярынх нь өмнө бухимдуулсан бол уучлаарай

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудалтай танилцаж байгааг шууд дамжуулан хүргэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд өчигдөр өөрийнх нь хэлсэн зүйл олны анхаарлыг татсан сэдэв болсонд дараах тайлбарыг өглөө. 

Тодруулбал тэрээр: Ер нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг баяр гэхээсээ илү эрхийг нь хамгаалах чиглэлд анхаарах хэрэгтэй гэж үзсэн. Энэ тухай ярьж байгаад хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд эмэгтэйчүүд цэргийн алба хаадаг Норвегийн жишээг дурьдсаныг бичлэгээс нь тасалж аваад, нийгэмд буруу ойлголт төрүүлчихсэн юм байн.Мөн эрчүүдийн дундаж нас эмэгтэйчүүдийнхээс даруй 10 насаа багассан нь анхаарал татаж байгааг ярьсан. Дээрх миний авсан жишээнүүд нийгэмд буруу, зөрүү ойлголт төрүүлсэн бол уучлалт хүсье.

Баярынх нь өмнө бухимдуулсан бол уучлаарай. Гэхдээ ер нь аливаа зүйлийн хэлбэр бус агуулгад ач холбогдол өгөхийг хэвлэл мэдээлэл болон ард иргэдээс хүсэж байна гэв.

error: Content is protected !!