Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн төрсөн өдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж 58 нас хүрч байна. Тэрбээр 1963 оны энэ өдөр Ховд аймгийн Зэрэг суманд М.Цахиагийн найм дахь хүү болон мэндэлжээ.

Монгол Улсад ардчилсан нийгэм бий болгохоор анх зориглон санаачилж, 75 жил коммунист засаглалтай байсан Монгол орныг тайван хувьсгалын замаар ардчилсан, чөлөөт эдийн засагтай болгож өөрчилсөн ардчилсан хувьсгалын 13 удирдагчийн нэг юм.

Ц.Элбэгдорж 2009 онд Монгол Улс дөрөв дэх удаагаа ерөнхийлөгчөө сонгох сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдож, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дөрвөн жилийн хугацаанд ажилласан. Мөн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, дахин ялалт байгуулан ажилласан билээ.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа, Монгол Улсын Их Хурлын дэд даргаар нэг удаа, УИХ-ын Олонхийн бүлгийн даргаар нэг удаа, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа тус тус сонгогдон ажилласан. Ц.Элбэгдорж нь ардчиллын төлөө, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг неолибeрал улс төрч юм.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ээжээсээ бид наймуулаа. Би энэ өдөр ээждээ одонгийн, отгон хүү нь болж ирсэн юм. Баярын энэ өдөр нийт охид бүсгүйчүүд, ээж эмээ нартаа чин сэтгэлээсээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе хэмээн хэлсэн билээ.

error: Content is protected !!