Universe best songs тэмцээнээс төрөн гарсан Э.Урангоо дуучин, жүжигчин, хөтлөгч гээд тун чадварлаг нэгэн.

Олны танил болмогцоо хөтлөгч Анууштай романс үүсгэж, хэсэг хайрын амтанд бялуурч байв. Гэвч тэдний харилцаа тийм ч удаан үргэжлээгүй хоёр тийш болсон.

Урлагийнхаа карьер хөөж, кинонд тоглохын хажуугаар үзэсгэлэн гоогоо гайхуулан Face of beauty Mongolia тэмцээнд оролцож, миссүүдээс дутахааргүй гэдгээ батлаад амжсан. Монкрем ХХК-иа босгож, бизнесийн салбарт хүч үзэх болсон тэрээр сүүлийн хоёр жил АНУ-д ажил, амьдралаа төвхнүүлээд буй.

Тиймдээ ч харийн эрийг онилж, хайр сэтгэлийн холбоо тогтоон, ганц бие гэх статусаа хаяжээ.