Шүүдэрээ шинэхэн хайртай учирсан уу

Жүжигчин Шүүдэрээ алс холын Америкт шинэхэн хайрын түүхээ эхлүүлсэн үү. Түүнийг өмнө нь дуучин Темпо, жүжигчин Тодоо нартай хайрын романс үүсгэж явсныг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл жүжигчин бүсгүй баярын өдрөөрөө цэцэгсийн баглаа авчээ.

Дуучин Чойжоогийн Чи л мэднэ дууг хамт оруулжээ. Түүний энэ учир битүүлэг пост шинэхэн хайртайгаа учирсан уу гэх олон хүний харыг төрүүлээд авав. Хайрлаж болох уу, Анирлагч, Нинжин сэтгэл, Томоож зэрэг дэлгэцийн бүтээлд тоглосон нэгэн. Уг нь загвар өмсөгч болохыг мөрөөдөж ирсэн ч түүний өндөр хүрээгүй учир гологдсон гэдэг.

Тайзан дээр алхаж гунхахгүй ч гэлээ фото моделийн ажлыг бол сайн хийдэг. Өөрийн сэргэлэн зандаа хөтлөгдөж хэсэг салбар салбар руу үсэрсэн Шүүдэрээ өдгөө эрдэм номыг илүүд үзэж хэл усаа сурахаар өдөр шөнөгүй мэрийж яваа гэнэ лээ. Харин фото моделийн ажлаа хаана ч явсан үргэлжлүүлж буй.

error: Content is protected !!