Н.Цэлмүүний лут эр

МАК компанийг үүсгэн байгуулалцаагүй ч эцэг эхийнхээ нөр их хөдөлмөрийг үргэлжлүүлэн авч яваа хүн бол Н.Цэлмүүн. Тэрбээр хотод уул уурхайн маркшейдер аав, эдийн засагч ээжийн охин болж төрсөн нэгэн. Нэг ах, нэг дүүтэй.

Аав, ээж нь тэднийг дур зоргоор нь биш нэлээн дэгтэй өсгөсөн аж. Загнахаасаа илүүтэй үйлдлээрээ, харцаараа номонд оруулдаг байж. Н.Цэлмүүн багадаа аавын үгнээс зөрдөггүй охин байсан гэнэ. Түүнийг Сү.Батболдын хүү Баттүшигтэй ханилсныг хэн хүнгүй мэдэх биз.

Хосууд гурван хүүхэдтэй. Нөхөр бид хоёр хүүхдүүддээ үлгэр жишээ эцэг эх байхыг хичээж, тэдэндээ аль болох их цаг гарган сурлага, хүмүүжилд нь анхаардаг хэмээн Н.Цэлмүүн нэгэн ярилцлагадаа онцолжээ.

Том хүүтэйгээ хамтдаа авахуулсан гэрэл зургаа Лут эр болох нь ээ хэмээн постлов. Хүү нь ээжээсээ өндөр болжээ. Ээжийгээ дуурайсан байна гэх хүмүүсийн магтаал ээжийнх нь постыг чимэв. Гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан Шарк бүсгүй гоолиг сайхнаараа байгаа нь дээрх зургаас тод харагдаж байна.

Хүүхэд насаа ахтайгаа л хамт өнгөрүүлсэн. Манайх хамаатан садан цөөн болохоор аав ээжийг ажилтай үед ахтайгаа л хамт байна. Ах намайг харж хамгаална, хооллож ундална, бүр найзуудтайгаа уулзахдаа ч үргэлж дагуулж явна. Би ч сүүдэр шиг нь л дагана. Дагуулж явахгүй бол ээж ааваар хэлүүлж байгаад дагаад явчихдаг байсан талаар Н.Цэлмүүн нэгэнтээ дурсан сөхөн ярьж байв. Түүний том хүү ч мөн Номтойбаяр ах шиг ээ дүү нараа сайн хардаг эр болох биз ээ.

error: Content is protected !!