Үүлэн үст Э.Бат-Үүлийн ач, зээ нартайгаа урлагийн номер үзүүлэв

Хотын дарга асан Э.Бат-Үүлийг улс төр сонирхогчид андахгүй. Тэрбээр физикийн багшаас хотын дарга болсон түүхтэй нэгэн. 90-ээд оноос үсээ буурал болтол улс төрд зүтгэсэн хүн.

Одоо ач, зээ нартайгаа нэг хамтлаг болж, урлагийн номер үзүүлсэн шигээ сууна.

Тэрбээр угтаа физикч мэргэжилтэй. Одоогийн их хурлын гишүүн Н.Алтанхуягтай нэг анги гэдэг. Түүний эхнэрийг Ч.Дэлгэртуяа гэдгийг хүмүүс мэдэх биз. Ардчилсан намын анхны даргаар сонгогдож, ажилласан явсан удаатай. Түүнийг С.Зориг агсны хэрэгт ард түмэн холбоотой гэж олон жил ил, далд ярьцгаадаг. Гэхдээ тэр талийгаачтай тун ойр найзалж явсан эрхэмүүдийн нэг юм.

error: Content is protected !!