Г.Анархүү, Ю.Балжидмаа нар хүүгээ өөрсдөө өсгөдөггүй гэв үү

Орчин цагийн хосуудын салалт инстаграмаасаа хамтдаа авахуулсан гэрэл зургаа бүгдийг устгах юм. Анх ингэж л Г.Анархүүгээс салснаа мэдэгдсэн загвар өмсөгч Ю.Балжидмаа өдгөө ажлаа хийж явна. Хосуудын гал халуун хайр хүүтэй болсон ч унтарсан бололтой.

 Үерхэж буйгаа ихээхн нууцалж, хамтдаа гадаад руу хүртэл аялаж зугаалж явсан тэд Аатөр хүүгээ өөрсдөө өсгөдөггүй гэх бор шувуу нисэх болов. Хүүг нь Г.Анархүүгийн эмээ өсгөж буй гэнэ.

Хосууд хүүгийнхээ нэг насны төрсөн өдрийг дотны хүмүүстэйгээ тэмдэглэн өнгөрүүлж байв. Аатөр хүү мисс Ю.Балжидмаагийн анхны хүүхэд бол Г.Анархүүгийн хоёр дахь хүүхэд. Г.Анархүү нь анх Дэд бүтцийн сайд асан Б.Жигжид гуайн зээ охин, комедиан Батаагийн дүү Тэмүүлэн. Тэд хамт амьдарч хөөрхөн охинтой болсон ч залуус тус тусын замаа хөөсөн.

error: Content is protected !!