ДЭМБ: AstraZeneca-н вакцинаас татгалзах шалтгаан байхгүй

AstraZeneca-н вакцин, цусны бүлэнгийн үүсэл хоёрын хооронд холбоо хамаарал байгаа гэх ямар ч нотолгоо байхгүй учир хэрэглээг нь зогсоох шалтгаан байхгүй хэмээн ДЭМБ-ын төлөөлөгч Маргарет Харрис баасан гарагт мэдэгджээ.  

AstraZeneca-н вакцин нь цаашид хэрэглэх ёстой сайн вакцин юм хэмээн тэрбээр хэлсэн байна.  AstraZeneca компанийн Оксфордын их сургуультай хамтран гарган авсан вакцинаар Их Британид 11 сая гаруй хүн, Европын Холбоонд 5 сая хүнийг дархлаажуулаад байгаа юм.Энэ долоо хоногт Болгар, Дани, Исланд, Норвег, Тайланд энэ вакциныг хэрэглэхээ түр зогсоосон юм.  

Э.АянзаяаЭх сурвалж: “Монцамэ” агентлаг

error: Content is protected !!