Б.Отгон: Үнэнээ л хэлнэ биз дээ!!

Үнэнээ л хэлнэ биз дээ!!
Үүд хоймрын зайд ард түмнээ хууран мэхэлж яана вэ?
МАН-аас ерөнхийлөгчид У.Хүрэлсүх дэвших гэнэ. Үнэнээ хэлээд л Ерөнхий сайдын суудлаа өгнө биз. Дөнгөж төрсөн эх, үр хоёроор шоудаж, хариуцлага хүлээсэн дүр эсгэж, ард түмнээ хуурч яана вэ? Би түүнд итгэж, заримдаа дэмждэг байлаа. Гэвч энэ мэт хуурамч байдлаас болж итгэл алдарсан.

Бас амь насаа алдахаас айхгүй гэж ард түмний өмнө амлах мөртлөө амьдрал дээр оффшорчин Сү.Батболдоос айхын учир юу вэ?
Төрийн өндөр албан тушаалаа ашиглан Монголын баялгийг оффшорт аваачаад нуучихсан сү.Батболдтой хамгийн түрүүн ёс зүйн хариуцлага тооцох гол хүн бол намын дарга У. Хүрэлсүх юм шүү. Даанч тэрээр намын эрх ашгаа Монголынхоос дээгүүрт тавьдаг аж. Монголыг доройтуулж , худал хуйвалдаанаар дүүргэж, муу жишиг тогтоож , цүнх баригчдаар төрийг удирдуулж,чадалтай хүмүүсийг гудамжинд шахаж , хөгжлийг боомилогчид бол НАМЧИД юм.

Сэтгүүлч Б.Отгон
error: Content is protected !!