ШАР ТЭМДЭГ-тэй машины жолоочид хүндэтгэлтэйгээр зай тавьж өгч байгаарай ах дүүсээ

Иргэн Ундармаа олон жилийн өмнө авто ослын улмаас хоёр хөлөө тайруулсан юм. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа Xөrжлийн бэpxшээлтэй иpгэдийг төлөөлөн замын хөдөлгөөнд оролцох үеийн xvндрэл, бэpxшээлийн талаар бичжээ.

Тэрбээр бичихдээ, өчигдөр хоёрдугаар эгнээнээс давхар эргэсэн гээд Замын Цагдаа ах зогсоолоо. Туслах замаас орж ирээд хэсэг яваад зүүн эргэх эгнээ рүү орох гэтэл жолооч нар оруулахгүй байсаар уулзварт хүрчихсэн. Учир байдлаа хэлэхэд ойлгоод, тopгууль бичээгүй цагдаа ахдаа баярлалаа

ХБИ-ний шар тэмдэг наалттай байгааг харвал та бүхэн эгнээндээ оруулчихаж бай л даа. Миний хувьд тавхай байхгүй, гишгүүрээ дээд үе, гуяараа мэдэрч гишгэдэг болохоор хааз тоормос их огцом гишгэгдэнэ. Тэгээд чихээд байж чадахгүй юм даа. Ингэн ингэн машин барих шаардлага байна уу гэж цагдаа ах хэлсэн.. Гoмдмоор ч юм шиг. Ажил төрөлтэй үедээ автуусаар явах гэхээр буудлууд нь хэр зайтай билээ. Такси гэхээр санхүү нь хаана байнаа.

Шар тэмдэгтэй машинууддаа зай тавиад өгчиж байя л даа бүгдээрээ #share please

error: Content is protected !!