Балетчин Сүнээд У.Хүрэлсүх 100 сая төгрөг өгсөн үү

Өнгөрсөн сонгуулийн үеэр шар хэвлэлд заларсан балетчин Сүнээ буюу Б.Сүндаръяаг өдгөө уншигчид таних болсон. Түүнтэй холбоотой мэдээлэл сошиалд цацагдлаа. Одоогийн МАН-ын дарга У.Хүрэлсүх түүнд 100 сая төгрөгийн тэтгэлэг өгсөн гэв.

Дандар баатрын зээ охин гэж өөрийгөө олонд танилцуулдаг хүн бол Сүнээ. Өнгөрсөн сонгуулиар түүний бүсгүйн хагас нүцгэн хувийн зургууд цацагдаж, эвгүй байдалд орсон.

Сүндэръяа гэж хэн бэ? СУИС-ийг бүжигчин мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ хоёр жил ажиллаад дуурийн театраас гарч, Sunee’s ballet бүжгийн сургуулиа байгуулсан. Засгийн газрын хэвлэлд ажиллаж явсан нэгэн. Өнгөрсөн сонгуулийн өмнөхөн тэрбээр өөрийн сошиал хаягаараа буюу твиттерт засгийн шийдвэрийг түрүүлж хэд хэдэн удаа олонд мэдээлж байсан билээ. Тиймээс олон нийтийн зүгээс түүнийг ямар учиртай хэн гэгч бэ гэдэгт ихээхэн анхааралаа хандуулах болсон юм.

Тэгвэл сошиалд цацагдсан энэ удаагийн мэдээлэл Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дуулиан тарих бололтой.

Бас л дуулиант Сүнээ бүсгүйн нэрийг оролцуулаад авчээ. Энэ үнэн эсэхэд олон түмэн дүнгээ тавих биз. Ямартай ч дахин Сүнээг онилжээ. Номхон тэмээг ноолоход амар гэгчээр гэмгүй хүнийг нэр холбоод байгаа юм биш биз дээ.

error: Content is protected !!